Британийн хөгжмийн албан ёсны хит парадыг гаргадаг Official Charts Company чартын түүхэн дэхь хамгийн амжилттай уран бүтээлчдийн жагсаалтыг дэлгэн толилууллаа.
“Diamond Dozen” буюу “Бриллиантан 12” рейтингийг гаргаж байгаа нь Британий хатан хаан Елизавета II ширээнд заларсны 60 жил, мөн британийн чартын 60 жил гэсэн хоёр тэмдэглэлт ойд зориулагдсан юм байна. Синглүүдийн анхны хит парад 1952 оны 11 сард New Musical Express сэтгүүлд, хатан хааныг заларснаас хойш таван сарын дараа анх нийтлэгдэж байжээ.
Official Charts Company компанийн тооцоолсноор будант Альбионы чартын түүхэнд хамгийн их борлуулалттай хамтлагаар The Beatles тодорсон байна. Сүүлийн 60 жилд битлүүдийн сингл Их Британид 21,9 сая хувиар таржээ. Хоёрдугаар байрыг 21,6 саяын үзүүлэлтээр Элвис Пресли эзэлж, гуравт 21,5 саяаар Клифф Ричард жагслаа.
Бүтнээрээ “Diamond Dozen” рейтинг дараахь байдалтай байна.
1. The Beatles – 21,9 сая хувь
2. Элвис Пресли – 21,6 сая хувь
3. Клифф Ричард – 21,5 сая хувь
4. Мадонна – 17,6 сая хувь
5. Майкл Джексон – сая хувь
6. Элтон Джон – 14,8 сая хувь
7. Queen – сая хувь
8. ABBA – сая хувь
9. Дэвид Боуи – 10,6 сая хувь
10. Рианна – 10,4 сая хувь
11. Пол Маккартни – 10,2 сая хувь
12. Кайли Миноуг – 10,1 сая хувь
Британийн хөгжим болон тэр дотроо битлүүдтэй холбоотой бас нэгэн мэдээ байна. Сэр Пол Маккартни Лондон дахь Олимпийн тоглолтын нээлтийн ажиллагааны хамгийн сүүлийн үзүүлбэрийг тоглох хүндтэй үүрэг хүлээжээ. Их наадмын нээлтийн ажиллагааны “Гайхамшгийн арал” нэртэй шоуг найруулагч Дэнни Бойлын (“Ядуусын хорооллын саятан”) удирдлагаар бүтээж байгаа бөгөөд оролцогчид болон хөтөлбөрийг чандлан нууцалж байгаа билээ.
Эх сурвалж: officialcharts.com