Сугар буюу “хайрын бурхан”-ы нэр бүхий Венера гариг яг одоо нарны өмнүүр явж байна. Улаанбаатарын цагаар өглөө 07.00 цагаас эхэлсэн энэ үзэгдэл өдрийн 13.00 цаг хүртэл үргэлжилнэ. Өдрийн 10.00 цагт нарны тэхий дунд Сугар гариг хүрч очих ажээ. Үдэш тэнгэрийн баруун хаяанд, өглөө эрт зүүн өмнө зүгт харагддаг тод цагаан од буюу “Үдшийн гялаан, үүрийн цолмон” хэмээх Сугар гариг нарны өмнүүр орохоороо наран дээр өчүүхэн хар цэг болон харагдах аж.
Үүнийг тусгай зориулалтын шилээр л харж болох ажээ. Ийнхүү өнөөдөр зуунд ганц тохиох “Хайрын бурхан” нарны наагуур явж өнгөрөх үзэгдэл болж байна. Дараагийн удаа 2117 оны арванхоёрдугаар сарын 11-нд Сугар гариг, нар хоёр давхцан харагдах юм байна.
Д.ОЮУН