Өнгөрсөн хоногт гурван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн хоногт гурван хүн нас баржээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Бага Дарь-Эхийн 19 тоотод оршин суух 58 настай, эрэгтэй Б гэртээ бие нь муудан түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Тэрбээр ил харагдах гэмтэл шархгүй нас барсан

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 43-ийн 870 тоотод оршин суух, ажилгүй 40 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, ил харагдах гэмтэл шархгүй нас барсан

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн үйлдвэр үйлчилгээний төвийн 305 тоот өрөөнд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд суух 52 настай, эрэгтэй  Э нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэргүүдийг  харъяа Цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж