Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулга боллоо

Иргэний Зориг ногоон намаас Улсын их хуралд нэр дэвшиж байгаа ИМАКО консалтинг институт, Залуу хатагтай ноёдын сургуулийн хадагтай Р.Лхагвадулам нь МҮХАҮТ-ын дээд шагнал “Хийморь”  хүндэтгэлийн одонгоор шагнуулжээ.

МҮХАҮТанхим “CEO Summit-2012” компанийн захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалтыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

“Тогтвортой, Тэнцвэртэй, Оролцоотой хөгжлийн төлөөх түншлэл” уриатайгаар явагдсан  уг чуулганд  Терра экспресс ХХК-ийн захирал Ш. Алтанабагана бизнес эрхлэх, удирдан зохион байгуулахад CEO нарт тулгарч буй бодит саад бэрхшээл, шийдэх арга замын талаар, төрийн байгууллагын зүгээс ҮХШХорооны Инновацийн бодлогын хэлтсийн дарга Н.Ганбат “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, инноваци, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого,  асуудлууд “  зэрэг сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн.

“CEO Summit-2012” чуулганы үеэр МҮХАҮТ-ын дээд шагнал “Хийморь” хүндэтгэлийн одонгоор МҮХАҮТ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Зөвлөлийн тэргүүлэгч Р.Лхагвадулам шагнуулав.

ИМАКО консалтинг институт, Залуу хатагтай ноёдын сургууль зэрэг брэндээрээ  нийтэд танигдсан  LADY  төвийн   10 жилийн ой энэ онд болох юм.

“Хүчирхэг компаниудыг улам хөгжих, шинэ байгууллагуудыг зах зээлд хөлөө олоход нь туслах” гэсэн уриатай тус төвийн захирал Р.Лхагвадуламыг шинэчлэл өөрчлөлтийг мэдэрсэн, сэтгэл шингэсэн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэнийг үнэлж уг шагналаар шагнажээ.

Лэди төвийн сургалт, судалгаа, менежментийн зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, нийгмийн аудит, үйлчилгээний соёлын мониторинг, хөндлөнгийн хяналт, сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан  нийт  компаниудын  ихэнхи  нь МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд байдаг  аж.

Б.ЗОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж