Хяналт шалгалтын нэгдсэн дүнг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хяналт шалгалтын танилцуулга, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 20 албан шаардлагыг сумдын Засаг дарга, эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, соёлын төв, худалдаа үйлчилгээний цэг салбаруудын удирдлагуудад хүргүүлэн нийт 566 500 мянган төгрөгний 23 нэр төрлийн 248 ширхэг чанарын шаардлага хангахгүй хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 8 актаар хураан авчээ. Дээрх бүтээгдэхүүнүүдийг сумдын устгалын комисст шилжүүлж, 3159800 мянган төгрөгний захиргааны хариуцлага тооцон барагдуулсан байна.
Мөн улсын байцаагчийн актаар их эрсдэлтэй үнэлэгдсэн 2 хоол үйлдвэрлэлийн газар, 1 талх нарийн боовны цехийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар зогсоожээ. Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо сумдын 2 талх нарийн боовны цехээс 12, 1 сүү сүүн бүтээгдэхүүний цехээс 3 дээж, сумдын сургууль,цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн эдэлбэр газраас хөрсний дээж авч аймгийн стандарчлал хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэв хэмээн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн байна.