Дархан-Уул аймаг “Чацаргана” үндэсний дэд хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолоор батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ажээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 4 жилийн хугацаанд найман аж ахуйн нэгж, 11 иргэнд 70,6 сая төгрөгийн үнэ бүхий гурван сортын 31,8 мянган ширхэг чацарганы суулгацыг сонгон шалгаруулах замаар зээлээр олгосон байна. Дархан-Уул аймаг одоо чацарганы тариалалтын талбайгаа 93,3 га-д хүргэсэн байна. Энэ нь улсын хэмжээнд гуравдугаарт бичигдэж буй үзүүлэлт гэнэ.
Э.САРАА