Охидын биеийг үнэлүүлсэн гэх Б.Энхтуяаг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Охидын биеийг үнэлүүлсэн гэх Б.Энхтуяаг шүүнэ

“Өндөр цалинтай ажилд оруулж өгнө” хэмээн хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан хэрэгт буруутгагдаад буй Б.Энхтуяаг шүүх хурал өнөөдөр 12.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Хуралд шүүгчээр С.Оюунчимэг, улсын яллагчаар Б.Энхтулга нар оролцох ажээ.

Б.Энхтуяаг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Түүний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.

                                Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж