Япон Засгийн газраа шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Япон Засгийн газраа шинэчлэв

Японы ерөнхий сайд Ёшихико Нода Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр шинэчилсэн Засгийн газраа танилцуулав.

Сөрөг хүчний санаачлагаар Японы парламентын Дээд танхим дөрөвдүгээр сард   албан тушаалдаа тохирохгүй гэсэн Батлан хамгаалахын сайд Наоки Танака, Газар нутаг, дэд бүтэц, тээвэр жуулчлалын сайд Такэши Маэда нар албан тушаалаа өгсөн байна.

Японы нэн шинэ түүхэнд мэргэжлийн цэргийн хүн ч биш улстөрч ч биш эрдэмтэн хүн анх удаагаа Батлан хамгаалахын сайд болов. Такүшекүгийн Их сургуулийн профессор Сатоши Моримото сайд болжээ. Гэхдээ тэрээр Цэргийн нисэх хүчинд алба хааж, Японы Гадаад хэргийн яам мөн Батлан хамгаалах яамны зөвлөхөөр ажиллаж байжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан Надогийн танхимын гурав дахь Батлан хамгаалахын сайд нь тэр болов.

Газар нутаг, дэд бүтэц, тээвэр жуулчлалын сайдаар Юитиро Хата томилогджээ. Хөдөө аж ахуй, ой мод, усны аж ахуйн сайд Митихико Кано хэвлэлийн дуулианы дагуу огцорлоо. Тус яамны нууц материал тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн хятад дипломатын гарт очсон байж магадгүй гэж хэвлэлээр бичсэн юм. Шинэ сайд нь Акира Гүнзи болжээ. Хууль зүйн сайд Тосио Огавагийн оронд Макото Таки томилогдсон байна.

Санхүүгийн алба ба шуудангийн шинэчлэл хариуцсан сайдын тушаал эрх баригч намын эвлийн түнш Шинэ ардын намд үлдэж харин сайд нь Тадахиро Мацүшита болсон байв. Тэрээр уг тушаалд Шёзабуро Зимийг сольжээ.

Сөрөг хүчинд үл таалагдах сайд нарыг сольсноор ерөнхий сайд Нода татварын шинэчлэл хийхдээ дэмжлэг авахаар эрмэлзэж байгаа юм. Тэрээр энэ шинэчлэлд “өөрийн улс төрийн карьераа барьцаалж байна” гэж хэлж байжээ. Орой нь танхимын шинэ гишүүдийг эзэн хаан Акихито батлах ёслол болжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж