Иракт хүчирхийлэл дахин дэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Иракт хүчирхийлэл дахин дэгдлээ

Иракийн нийслэл болон хэд хэдэн газарт болсон алан хядагчдын дайралтаас болж дэлбэрэлт болон бууны галд өртөн амь үрэгдсэн хүний тоо 100 гарч байгаа нь Иракийн түүхэни дэх хамгийн эмгэнэлт тоо баримт болж байна. Эдгээр дараалсан алан хядлагын хамгийн олон хохирогчтой нь Хилла хотын нэхмэлийн үйлдвэрт болсон дэлбэрэлт болж байгаа гэнэ. Тэнд нэг дор 45 хүн амь үрэгджээ. Мөн нийслэл Багдадын ойролцоохь барааны зах болон цэргийн хэд хэдэн хянан шалгах цэгийг алан хядагчид дайрч гал нээснээс олон хүн амь үрэгдсэн байна. Багдадаас баруун тийш орших Фаллужа болон зүүн талд нь байх Эль-Сувейра хотуудад дараалан бөмбөг дэлбэлснээс болж 15 хүн алагджээ. Зөвхөн энэ сар эхлээд талдаа ороогүй байхад Иракт халдлагаас болж амь үрэгдсэн хүний тоо өнгөрсөн сарын хугацаанд амь үрэгдэгсдийн тоонд дөхөхөөр хэмжээтэй болж байна. Өнгөрсөн сард нийт 367 ирак иргэн амь үрэгдпсэн бол энэ сар гараад халдлагад амь насаараа хохирсон иракчуудын тоо хэдийнээ 328 болоод байгаа юм.
Энэ алан хядлагыг албаны эх сурвалжууд Аль Кайда бүлгийн зүгээс Иракийн засаглалын удирдлагууд тодроогүй байгаа энэ үед нөхцөл байдлыг тогтворгүй болгох зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаа хэмээн дүгнэж байна. Одоогийн дэд Ерөнхийлөгч Адел Абдул Махди хэлэхдээ Засгийн газрыг яаралтай бүрдүүлэн, үйл ажиллагаа нь царцаад байгаа Иракийн аюулгүй байдлыг сахиулах ажлыг сэргээж, шаардлагатай хэмжээнд хүргэх хэрэгтэй гэжээ. Иракт энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 2009 оны 2-р сар хүртэл оролцож байсан билээ. Харин одоо тус улсад Монголын цэрэг байхгүй юм байна.

бичлэг: http://world.news.mn/video/1072.shtml

М.Наст
Эх сурвалж Ассошейтэд Пресс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж