Д.Энхмандахыг цагаатгажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Д.Энхмандахыг цагаатгажээ

Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая  төгрөгөөр худалдсан хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг өнөөдөр 10.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүсэн юм. Шүүх бүрэлдэхүүн Д.Энхмандахыг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан байна.

Хуралд улсын яллагчаар Б.Чимгээ, даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ч.Хасбаатар хохирогчоор "Эрдэнэ-Суварга" компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, Т.Алтантуяа, н.Энхээ нар оролцжээ. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байсан. Тэрээр хэвлэлийнхэнд хандаж, "Өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэлээ" гэж хэмээн удаа дараа тайлбарлаж байсан юм.

                                    Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж