Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг чанаржуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг чанаржуулна

ЭМЯ-нд өнөөдөр “Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтын хэмжээ, журам батлах тухай” Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал  батлагджээ. Нэг иргэнд ногдох зардлын хэмжээгээр тооцож, санхүүжүүлэх арга нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг орон нутгийн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн тэгш хүртээмжтэй үзүүлэх, тусламж үйлчилгээний чанар, үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд санхүүгийн оновчтой хөшүүргийг бүрдүүлэх зорилготой юм байна. Санхүүжилтыг 0-5, 5-16, 16-49, 60-аас дээш насны ангиллаар мөн гэр хороолол болон байшин хороолол гэсэн ялгаатай байхаар журамд тусгаж, бодит өртгөөр нь тооцон өмнө мөрдөж байсан тарифаас 40 орчим хувиар зардлын хэмжээг нэмэгдүүлж өгчээ. Мөн “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанар” улсын зөвлөгөөн болсон байна.

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд эрүүл мэндийн асуудлыг тусгаж байхаар Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан “Санамж бичиг”-ийг байгуулсан явдал юм. Уул уурхай, дэд бүтцийн салбарын хөгжилтэй холбоотой хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн ихсэж, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэж байгаагаас дээрхи чиглэлээр аливаа үйл ажиллагаа явуулахад орчны нөлөөллийг БОАЖЯ болон ЭМЯ-ны хамтарсан шийдвэрээр үнэлж байх журам боловсруулан мөрдөх болж байгаад энэхүү “Санамж бичиг”-ийн ач холбогдол оршиж байгаа тухай ЭМЯ хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж