![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/4/dcc7bada60fc7523/78125c2d471951a4big.png)
Түүнчлэн, энэ жил ЭЕШ-ыг 43087 сурагч өгнө. Элсэлтийн шалгалт авах байранд ил тод байдлыг хангах үүднээс камер суурилуулж эхэлсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалт математик, физик, химийн шалгалт 100 минут, бусад хичээлийнх нь 80 минут үргэлжлэнэ.
Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоон хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх юм байна. Дүн, онооны жагсаалтыг 2012 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулаж, нийтэд мэдээллэх ажээ.
Д.ЖАРГАЛ