Амьдрал гайхалтай баялаг

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Амьдрал гайхалтай баялаг

Ганцаараа унтахаас айгаад
ээжтэйгээ унтдаг байсан өөдөсхөн охиныг мартахгүй
Ээждээ загнуулаад
гэмшээд сууж байхад аав нь өмөөрөхөд уйлж эрхэлсэн хугархай гартай
охиныг мартахгүй

Шинэ жилийн бэлэгнээс минь панаалдаад авчихдаг
байсан 2 дүрсгүй жаалыг (ах нар) мартахгүй

Салют буудуулахыг тагтан
дээрээсээ хараад догдолж зогссон жаахан охиныг мартахгүй

Нууцаар
зугаалж яваад баригдаад загнуулж зогссон охид хөвгүүдийг мартахгүй

Лагерын
дан байшингийн хойно анх үнсүүлчээд ичингүйрэн зогсох охиныг мартахгүй

Хорвоод
байхгүй болсон хэдий ч анхны хайр эзэн чамайг мартахгүй

Жиндүү
намрын үдэш хөтлөлцөөд алхаж явсан хос хоёрыг мартахгүй

Дурлалдаа
сохорч, хайранд мансууран уйлж дуулж явсан жаргалтай охиныг мартахгүй

Хорвоогийн
жам ч гэлээ өвөөгөө алдсан уйтай тэр өдрийг мартахгүй
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж