Даамын залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Даамын залуучуудын улсын аваргууд тодорлоо

2012 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 02-05-ны өдрүүдэд “Шавь” цогцолбор сургуулийн даамын клуб дээр зохион байгуулагдаж өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 16 тамирчин өрсөлдсөн бөгөөд “M-Oil” компани ивээн тэтгэсэн билээ. 

Эрэгтэйчүүдийг спортын дэд мастер Ц.Отгонбилэг 15 оноогоор тэргүүлж улсын
аварга болсон бол спортын мастер Ц.Сүхбат, М.Бямбасүрэн нар удаалж мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн эмэгтэйчүүдийг спортын
мастер М.Нямжаргал 15 оноогоор тэргүүлж улсын аварга болсон бол спортын дэд
мастер Б.Нандинцэцэг, спортын мастер Ц.Энхцэцэг нар удаалж мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Залуучуудын УАШТ-ний дүн

Эмэгтэй:

  1. Спортын мастер М.Нямжаргал 15 оноо
  2. Дэд мастер Б.Нандинцэцэг 14 оноо
  3. Спортын мастер Ц.Энхцэцэг 10 оноо    
  4. Дэд мастер А.Дашбаяр 9 оноо
  5. Дэд мастер Л.Номин 9 оноо       
  6. Дэд мастер М.Одгэрэл 9 оноо       
  7. Спортын I зэрэгтэй Б.Ууганзаяа 9 оноо     
  8. Дэд мастер Э.Саранзаяа 8 оноо       
  9. Дэд мастер Б.Номин-Эрдэнэ 7 оноо
  10. Дэд мастер Г.Хэрлэнмөрөн 7 оноо   
  11. Ц.Батзаяа 7 оноо
  12. Дэд мастер Б.Сугаррагчаа 7 оноо     
  13. Э.Буянхишиг 7 оноо
  14. Дэд мастер Б.Цолмонтуяа
  15. Спортын I зэрэгтэй Б.Болормаа 3 оноо   
  16. Спортын II зэрэгтэй Б.Чулуунцэцэг 1 оноо  

   

 
Эрэгтэй      
   

  1. Дэд мастер Ц.Отгонбилэг 15 оноо      
  2. Спортын мастер Ц.Сүхбат 11 оноо    
  3. Спортын мастер М.Бямбасүрэн 11 оноо 
  4. Дэд мастер Б.Мөнхжин 10 оноо
  5. Спортын мастер О.Энхбат 9 оноо       
  6. Дэд мастер П.Түмэннасан 9 оноо
  7. Дэд мастер М.Шийравжамц 9 оноо
  8. Дэд мастер Б.Даваа 9 оноо
  9. Дэд мастер Б.Чойсүрэн 8 оноо     
  10. Дэд мастер Б.Алтан-Од 8 оноо  
  11. Дэд мастер С.Үйтүмэн 8 оноо       
  12. Дэд мастер Б.Гантогтох 7 оноо     
  13. Б.Лхам-Осор 6 оноо
  14. Спортын II зэрэгтэй П.Тодбилэг 6 оноо   
  15. Спортын II зэрэгтэй Б.Энхрийлэн 2 оноо       
  16. Э.Батхуяг 0 оноо  
МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж