АНУ-ын гоо бүсгүй тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын гоо бүсгүй тодорлоо

“АНУ-ын Мисс 2012” тэмцээн энэ сарын 3-нд АНУ-ын Лас Вегас хотноо болсон байна. Тус улсын 2012 оны гоо бүсгүйгээр Роүд-Айленд  мужийн гоо бүсгүй 20 настай Оливиа Кульпо  шалгарч, 2012 оны Дэлхийн мисст оролцох эрхийг олж авчээ. Түүнд өнгөрсөн онд  АНУ-ын гоо бүсгүй болж байсан Алисса Кампанелла миссийн титмээ шилжүүлэн баяр хүргэжээ. Оливиа Кульпо 19 настайдаа Роүд-Айленд мужийн миссээр шалгарч “АНУ-ын Мисс-2012” тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Тэрбээр Бостоны их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг ажээ. Олон мянган бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон “Дэлхийн мисс 2012” тэмцээнд улс орнууд үндэстнийхээ оролцогчийг сойхоор бэлгэл ажилдаа ороод байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж