1989 оны зургадугаар сарын 4-нд ардчиллын төлөө тэмцэгчдийг хүчээр дарсан өдрийн ойтой сонин байдлаар давхцан Шанхайн нэгдсэн тоон үзүүлэлт 64.89 нэгжээр унасан байна.
Хятадын Засгийн газар хорин гурван жилийн өмнө Тянь Ань Тиний талбайд болсон цуст үйл явдлыг хурдан хугацаанд чимээгүйхэн шийдвэрлэхийг удаан хугацааны турш хичээсэн. Гэвч амжилтанд хүрээгүй. Үүнтэй зэрэгцэн Шанхайн нэгдсэн тоон үзүүлэлт унаж шүүмжлэгчид алдартай олон нийтийн сайтуудад энэхүү мэдээллийг үзүүлэхийг хориглосон байна.
Twitter-ийн Хятад хувилбар болох Weibo хэрэглэгчдэд “Хууль, дүрэм журамд тааруулах зөвшөөрлөөс болоод энэхүү мэдээллийг үзүүлэх боломжгүй байна.” гэж мэдэгджээ.
Хонконгд жил бүр “өнөөдөр” ,“ойн өдөр”, цус”, “дэнлүү” зэрэг үгүүдийг иш татсан гэрэлт дэнлүү барьсан дурсгалын жагсаал зургадугаар сарын дөрвөнд болдог байна. Харин дэлхийн хувьцааны зах зээл дээр ардчилалын төлөө тэмцэгчдийг дурсаж байгаа тухай интернетээр маш хурдан тархаж ил болсон.
Weibo сайтын блогчин Wang Chunxiao “Зах зээлийн нээлтийн энэ ханшийн уналтын ард хөдөлгөөнийхний томоохон хүч байгаа нь эргэлзээгүй.” гэж бичжээ. Харин өөр нэг хүн “Өнөөдрийн зах зээлийн энэ уналт маш гүн утга санаа агуулж байна.” гэсэн байна.
Өчигдөрийн зах зээлийн үзүүлэлтээр Хятадын гол хувьцааны үнийн үзүүлэлт 2,3 хувиар буурсан нь өнгөрөгч арван нэгдүгээр сараас хойшхи бас нэгэн томоохон уналт юм.