Харри Поттерийн маш сонирхолтой хувилбар

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Харри Поттерийн маш сонирхолтой хувилбар

“Sony” компани  “Плейстэйшин 3” загварын тоглоомонд хүүхэд багачуудын сонирхон унших дуртай үлгэрийн номыг оруулж өгсөн байна.   Хүүхдүүд тоглоомыг  ашиглах үед тэдний дүрс камертай холбогдож дэлгэцэн дээр гарч эхлэх бөгөөд хүүхдүүд өөрсдөө хэдэн ч төрлийн нэмэлт зураг, дүрснүүдийг оруулж болох юм байна. Түүнээс гадна жижиг хэмжээний компьютерийн тоглоомуудыг ч бас оруулж өгсөн байна. Видео тоглоомоор гарсан  анхны ном нь  хүүхэд багачуудын амтархан унших дуртай Жоанна Роулингийн  алдарт Харри Поттер киноны зохиол юм.  Одоогийн байдлаар уг тоглоом нь АНУ-ын Лос- Анджелес хотод амжилттай худалдаалагдаж   байна. “Sony”  компани нь 1980 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн эхээр тус компаны хувьцаа 1000 иен  /12.77 ам.доллар/-ээр унаад байгаа юм байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс хувьцааны үнэ ийнхүү унаж байгаад нилээд  түгшиж байна.

Э. Анхтуяа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж