Өнөөдөр болох хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Су.Батболдын санаачлан боловсруулсан Хохирол барагдуулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Генерал цолны цалин олгож байх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх саналын тухай, Зарим хүмүүст төрийн захиргааны албаны зэрэг дэв олгох тухай, Хилийн заагийг батлах тухай, Ой тэмдэглэх тухай болон тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Засгийн газар хуралдах гэж байна
Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 16.30 цагт Засгийн газрын хуралдааны танхимд хийхээр зарлаад байна. Гэхдээ одоогоор хуралдаан хараахан эхлээгүй байна. Ерөнхий сайд С.Батболд маргааш Дорнод, Сүхбаатар аймагт ажиллахаар явах тул ийнхүү маргааш болох хуралдааныг наашлуулсан бололтой.
Д.ОЮУН