Мино кинонд тоглох уу?

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Мино кинонд тоглох уу?

“Sound Of Kiss” хамтлагийн экс гишүүн, дуучин Номин буюу Мино бие даасан уран бүтээлдээ орж, С.Амарбаясгалантай хамтран “Хатариш” дууг гаргасан. Мөн Мино “Romance” нэртэй шинэхэн дуундаа клип хийлгэсэн бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэнэ.

Тэрбээр дуучин жүжигчин гээд олон салбарт хүч сорьж яваа Мино “Хайрлаж болох уу”, “Амьдралд тавтай морил “зэрэг киноны дүүрээрээ олонд танил болоод байгаа. Залуу, царайлаг дуучин бүсгүйд саяхан дахин нэг кинонд тоглох санал ирсэн ба тоглох үгүйгээ шийдээгүй байгаа гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж