МАХН-ынхан мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан мэдээлэл хийв

МАХН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

СЕХ-ноос МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр болон С.Нарангэрэл, Г.Энхтөр, Н.Санжаадорж, З,Ойдов,С.Авирмэд нарыг СЕХ, тойрог, хэсгийн хороод нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад буйг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв.

Тус намын хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Чимидсүрэн “Сүхбаатар дүүргийн шүүгч Соёмбо-Эрдэнэ СЕХ-нд “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.5 дахь зүйл, заалтыг зөрчиж, Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлсэн байна”  гэж  бичиг хүргүүлсэн. Шүүх хараат бус статустай байх ёстой СЕХ-нд тодорхой хэлбэрээр, тухайлбал ажлын зааварчилгаа маягийн бичиг хүргүүлж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж хуульчид үзэж байна” гэв.

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж