Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Одоо
шөнийн 00 цаг 45 минут.

Ажлын ачааллын улмаас, хөндлөнгийн шалтгаанаас болоод ингээд л сууж
байна. Гэхдээ ядарсангүй ээ, ачаалал аваад сурчихсан юм. Хурал,
хэлэлцүүлэг зохион байгуулах гээд л.., амрах зав гарахгүй байгаа юм шиг
мөртлөө ядарсангүй, амрах хүсэл ч алга, ингээд л огт завгүй яваад
баймаар ч юм шиг.

Нэг бол аз жаргалтай ч юм шиг, эсвэл зовлонтой ч юм шиг. Өнөөдөр
өдөр хэдэн ч хүнийг уурлуулж, хэдэн ч хүнээр тоглоом хийж, хэдэн ч
хүнийг инээлгэв дээ, гэхдээ л хүнээс өнөөдөр чи ямар аз жаргалтай байнаа
гэдэг үгийг сонсох сайхан юм…, 

Гэвч бодлын үзүүрт тэр минь бодогдож, түүнийхээ уянгалаг хоолойг
сонсох бүрт улам л хүч орох шиг, сэргэх шиг л болхын.., Түүний хоолойг
сонсох бүрт хамаг бие сэтгэл минь догдолдог. 🙂

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж