Татвар төлөхдөө илүү зардал гаргадаг гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Татвар төлөхдөө илүү зардал гаргадаг гэв

АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төслийн мэргэжилтэн Олин МкГилл өнөөдөр сэтгүүлчдэд “Татвар төлөхөд гардаг илүү зардлыг бууруулах боломжтой“ сэдвээр мэдээлэл өглөө.

“Татвар төлдөггүй, татвартай харьцдаггүй иргэн, байгууллага байхгүй бөгөөд төрөл бүрийн татвар төлөхөд нэлээд зардал чирэгдэл болж ихээхэн хэмжээний илүү зардал иргэдээс гардаг байна. Монголчуудад энэхүү илүү зардлыг бууруулж, хэмнэх боломж бий” хэмээн Олин МкГилл үзэж байгаа аж.

Мөн түүний хэлснээр Монголчууд татварын тайланг гаргаж тушаахад цаг болон мөнгөний зардал их гаргадаг. Тиймээс энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тоон гарын үсгээр баталгаажуулсан татварын цахим тайланг нэвтрүүлэн цаасан тайланг халж, ТЕГ, Сангийн яам, Монголын программ зохиогчдийн холбоо болон Бизнесийг дэмжих төслөөс хамтран нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид суурилсан цахим тайланг жинхэнэ утгаар нь гаргаж тушаах ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллах болсныг мэдэгдлээ.

Түүнчлэн Бизнесийг дэмжих санаачилга төсөл нь 2014 он гэхэд Монгол улсыг дэлхийн шилдэг шинэчлэгч улс болгохоор зорьж байгаа аж. 

Э.БОЛОРТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж