Фейсбүүк дахин шинэчлэлт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Фейсбүүк дахин шинэчлэлт хийжээ

Фейсбүүк компани өнгөрсөн дөрөвдүгээр сард хэрэглэгчдийн profile зургуудын хэмжээг томсгож байсан билээ.

Харин одоо нүүр хуудсанд байрладаг хэрэглэгчдийн шинэчилсэн мэдээллийн хэсгийн хэмжээг өөрчилжээ.

Мэдээллийн текст нь илүү том бөгөөд өргөн зайтай ба зурагнуудын хэмжээ нь томорч байрлал нь ч өөрчлөгдсөн байна.

Зурагт харагдаж байгаачлан шинэ мэдээллийн нэг зургийг томоор, доор нь 3 зургийг жижгээр харуулах болсон байна.

Ингэснээрээ фейсбүүкийн хэрэглэгчид шинэхэн мэдээллүүдийг уншихад илүү хялбар байх болно хэмээн фейсбүүкийн ажилтан мэдээлэлжээ.

Өөрчлөгдхөөс өмнөх

Өөрчлөгдсний дараах

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж