Зуунд ганц тохиох ховор үзэгдэл болно

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Зуунд ганц тохиох ховор үзэгдэл болно

Маргааш буюу зургадугаар сарын 6-нд цэнхэр гаригийн оршин суугчид зуунд ганц тохиох ховор үзэгдлийн гэрч болох гэж байна. Маргааш Сугар гариг нарны өмнүүр явж өнгөрөх юм. Сугар гариг дэлхий, нар хоёрын дундуур явж өнгөрөх дараагийн үзэгдэл 2117 оны арванхоёрдугаар сарын 11-нд болох ажээ.
Уг гаригийг монголчууд “Үүрийн цолмон, үдшийг гялаан”, мөн “Ховдог эмгэн” нэрээр сайн мэддэг. Хэмжээ, жингийн хувьд дэлхийтэй ойролцоо тул түүнийг дэлхийн ихэр эгч гэх нь ч бий.
Энэ үзэгдэл зүүн Австрали, зүүн Хятад, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь, зүүн Урал, Кольскийн хойгийн зүүн эргээс хамгийн тод харагдах аж.
Сугар гариг Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 07.00 цагийн үед нарны өмнүүр орж ирэх бөгөөд 10.00 цагийн үед нарны тэхий дунд хүрэх гэнэ. Үүнийг монголчууд тусгай нүдний шилээр ажиглаж болох юм байна. Өдрийн 13.00 цагийн үед Сугар нарны өмнүүр явж дуусах юм байна. Сугар гариг маш жижигхэн, алгуурхан нүүх  “хар дусал” гэмээр үзэгдэх ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж