Тянь Ань Минтэй холбоотой хайлтыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Тянь Ань Минтэй холбоотой хайлтыг хаажээ

БНХАУ-ын эрх баригчид бээжингийн төв
талбай Тянь Ань Минд 23 жилийн өмнө болсон үйл явдалтай холбоотой
хайлтын үр дүнг бүхэлд нь хаасан байна. 1989 онд яг 23 жилийн өмнө энэ
талбайд хятадын зэвсэгт хүчин оюутны жагсаалыг галт зэвсгээр нухчин
дарсан билээ.

Жишээ нь, “64” (6 сар, 4), “23”, “лаа”, “хэзээ ч
мартахгүй” гэсэн хайлтаар хятадын хайлтын машинуудаас 23 жилийн өмнөхтэй
холбоотой ямар ч үр дүн гарахгүй байна.

Иймэрхүү асуулга тавихад Тянь Ань Мин болон эргэн тойрны барилгын аялал жуулчлалын зургууд гарч ирж байгаа юм.

Sina
Weibo сервисийн (хятадын Twitter) захиргаа үй гашуудлын бэлгэ тэмдэг
болсон асч буй лаан смайлыг хэрэглээнээс хассан байна. Тэгэхээр нь
хэрэглэгчид олимпийн бамбар бүхий смайлыг солилцож эхэлсэн ч тун удалгүй
түүнийг нь ч хаажээ.

Тянь
Ань Мин талбай дээр болсон хядлагыг нээлттэй хэлэцэх бүхий л оролдлого
Хятадад хориотой ч гэсэн Sina Weibo-гийн хэрэглэгчид өмнө нь хэвлэгдэж
байгаагүй хэд хэдэн зургийг сүлжээнд тавьж амжжээ.
1989
оны 6 сарын 4-нд армийн анги нэгтгэлүүд Тянь Ань Мин талбай дээр
эсэргүүцэл илэрхийлж байсан оюутнуудыг тараахдаа янз бүрийн мэдээгээр
хэдэн зуугаас хэдэн мянга хүртэлх хүнийг буудан хороосон билээ. Цэргүүд
талбайгаас зугатаж байсан хүмүүсийг хөөж, ойр орчмын гудажинд ч
хөнөөсөөр байсан юм.
Энэ жил дээрх аллагын сэдвийг чандлан дарах нь
тун чухал гэдгийг шинжээчид онцолж байна. Учир нь энэ жил хятадын
удирдлага солигдох билээ.

Тянь Ань Мин талбайн үйл явдлаас гадна
Хятадад Төвдийн эрх чөлөөний тэмцэл, Шинжаан Уйгурын автономит мужийн
байдал, мөн Хятадын Коммунист намын шүүмжлэлтэй холбоотой мэдээллүүд
хайлтнаас хаалттай байдаг юм.

Хэдийгээр дэлхийн хамгийн том
хайлтын систем Google–ийг БНХАУ-д албан ёсоор хориглоогүй ч бүх
асуулгууд Хонгконг дахь сервер рүү шилждэг байна. Саяхан хятадын Google
шинэ үйлдэлтэй болсон байна. Үүнд, “таагүй” үг оруулахад хэрэглэгч бодит
цаг хугацаанд зохих “анхааруулга” –ыг хүлээн авдаг юм.

Эх сурвалж: BBC
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж