Уг арга хэмжээний талаар Хятадын Шинжлэх ухааны Академийн ШХАБ-ын судалгааны төвийн нарийн бичгийн дарга Сүн Жижүан Бээжинд сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр “ШХАБ нь ирэх 10 жилд бүс нутгийн хөгжил, тогтвортой байдалд эерэг томоохон нөлөө үзүүлэх болно” гэжээ.
Сүн Жижүан мөн “ШХАБ-ын аюулгүйн салбарын хамтын ажиллагааг улам нээлттэй болгож, ажиглагч орнууд уг байгууллагын терроризмын эсрэг хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох боломж нээгдэнэ. ШХАБ нь хүнс, банк санхүү, эрчим хүч, мэдээлэл, интернэт сүлжээний аюулгүй байдал зэргийг хамарсан уламжлалт бус аюулгүйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно.
Гадаад харилцааны хувьд нээлттэй, ил тод, цэрэг дайны холбоо байгуулахгүй байх нь ШХАБ-ын хамтын ажиллагааны үндсэн үзэл баримтлал юм. ШХАБ нь гадаад харилцаандаа нээлттэй байр суурь баримталж, НҮБ-тай ажил хэргийн талаар нээлттэй харилцахыг эрмэлзэнэ” гэжээ.