Наадмаар 500 ААН-д худалдаа хийх зөвшөөрөл олгоно

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Наадмаар 500 ААН-д худалдаа хийх зөвшөөрөл олгоно

Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жилийн баяр наадмаар 500 орчим аж ахуйн нэгжид худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ. Нийт зөвшөөрлийн 60 гаруй хувь нь хуушуур болон нийтийн хоолны чиглэлийн үйлчилгээ байх гэнэ.  Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд асар майхан болон хувцас, лого гээд бүгд нэгэн ижил өнгөтэй байх шаардлага тавих юм байна. Хүй долоон худагт 100 орчим аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохыг Сонгинохайрхан дүүрэг хариуцуулжээ. Харин Төв цэнгэлдэхэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд тухайн харъяа дүүргээсээ зөвшөөрөл авах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж