Хустайн байгалийн цогцолборт газраас зэрлэг адуу тахийг Монголд сэргээн нутагшуулсны 20 жилийн ойд зориулж хэвлэлийн хурал хийлээ. 1960-аад онд Монголын тахь бүрмөсөн устсан бөгөөд гадаад руу худалдаа, наймаа бэлгийн журмаар гарсан зэрлэг тахийг 1192 онд дахин Монголд нутагшуулж эхэлсэн билээ. Тэр үед зоо паркын тахийгТөв аймгийн Хустайн нуруунд идээшлүүлж нутагшуулж байсан бол өдгөө Хустайн Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нуруунд нутагшсан тахь 260 гаруй тоо толгой болон үржсэн байна. Харин одоо Хомын тал гээд гурван газар нийт 300 гаруй тахь нутагшиж байгаа гэнэ.
Э.САРАА