Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум шилдэг сумаар шалгарчээ. МУ-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав “Улсын тэргүүний сум”-ын шагнал болох 100 сая төгрөг хүндэтгэлийн туг, гэрчилгээг сумын Засаг дарга Ц.Эрдэнээд гардуулж, Ардын төрийг үндэслэн байгуулагчдын нэг, монгол цэргийн гарамгай жанжин Д.Сүхбаатарын алдраар нэрлэгдсэн Сүхбаатар сумын иргэд та бүхэн Засгийн газраас зарласан Улсын тэргүүний сумаар шалгаруулах болзолд өндөр ач холбогдол өгч түүнийг биелүүлэх зорилтыг сумынхаа эрхэм зорилгоо болгон ажилласан амжилтыг тань үнэлж Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоолоор Сүхбаатар сумыг “Улсын тэргүүний сум”-аар шалгаруулсныг уламжилж байна гэжээ.
Э.САРАА