Вьетнамд сураггүй болсон цэргүүдийг хайна

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Вьетнамд сураггүй болсон цэргүүдийг хайна

Вьетнамын дайны үеэр алга болсон АНУ-ын цэргийн албан хаагчдыг хайх эрлийн бүсэд шинээр гурван газрыг оруулахаар болсон гэж Вьетнамын тал мэдэгджээ. Энэхүү хэлэлцээрт Вьетнамын Батлан хамгаалахын сайд Phung Quang Thanh болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта нар гарын үсэг зуржээ. АНУ-ын албаны хүмүүс  эрлийн ажлыг явуулахыг хориглож байсан гурван газрыг нээснээр сураггүй болсон цэргийн албан хаагчдын сургийг гаргахад дөхөм болно гэж найдаж байгаа гэнэ. Дайны үеэр онгоц осолдсон  Quang Binh, Quang Tri муж болон 1968 оны дайн болсон Лаос болон Камбожийн  ойролцоох Kon Tum мужид эрлийг явуулахаар болжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта Вьетнамд хоёр өдрийн айлчлал хийх үеэр дээрх хэлэлцээрийг байгуулжээ.

Ш.Саранчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж