Энэхүү цахим системийг Төрийн албаны зөвлөлийн захиалгаар НҮБ-ын “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих төсөл”-ийн хүрээнд бүтээсэн гэнэ. Ийнхүү төрийн албаны шалгалтын талаарх бүхий л үйл явц, мэдээлэл цахимд орчинд шилжснээр тухайн байгууллагад хэдэн иргэн бүртгүүлж, ямар оноо авсан талаар мэдээлэл дэлгэрэнгүй гарах юм. Энэ нь шалгалтын ил тод байдлыг хангаж байгаа бөгөөд аливаа маргаан үүсэхээс сэргийлсэн чухал ажил хэмээн Төрийн албаны зөвлөлөөс онцолж байна.
Энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар Төрийн албаны шалгалтыг 16 удаа авч, нийт 1371 иргэн бүртгүүлсэнээс 731 нь тэнцсэн байна. Үүнээс нэгдүгээрт шалгарч, томилогдсон 178 иргэн, 553 иргэн нөөцөд үлдсэн ажээ.
Төрийн албаны шалгалтыг буюу яам, тамгын газар, түүний харьяа агентлагууд гээд бүхий л төрийн байгууллагуудад анх орохын тулд өгдөг бөгөөд тухайн үедээ төрийн аливаа байгууллагад ажиллах хүчний хэрэгцээ гарсан тохиолдолд шууд зарладаг байна.