
Өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн Монгол Ардын Намын 28 нэр дэвшигчийг бүртгэж Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгов.
Өнөөдөр болох хуралдаанаараа Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж өмнө нь бүртгэхээс татгалзсан зарим нам, эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.