Америкийн алдарт дуучин Лэди Гага маш сайн хуурай эгч гэнэ. Өдгөө 26 настай дуучин бүсгүй өөрийн хуурай дүү, Элтон Жон, Дэвид Фурниш нарын өргөмөл хүү болох Захарид үлгэрийн ном илгээжээ. Тэр ном нь жирийн нэг үлгэрийн ном биш харин түүний “Born This Way Ball” аялан тоглолтынх нь тухай болон өөрийнх нь нууцлаг түүхүүд гардаг хэмээн Сан сэтгүүлд бичжээ. Энэ талаар Дэвид Фурниш “Лэди Гага “Сайхан нойрсоорой, Гага” нэртэй үлгэрийн номыг Закд зориулж хийсэн. Мөн тэр хүүд минь бяцхан үсний сам бэлэглэсэн. Маш тохиромжтой бэлэг” хэмээжээ.
Элтон Жон, Дэвид Фурниш нар дахин нэг хүүхэдтэй болох талаар яриа гараад байгаа бөгөөд бяцхан Зак дүүтэй болж магадгүй болжээ. Харин Элтон Жон “Бид дахин хүүхэдтэй болох талаар ярилцаж байна. Гэхдээ яг шийдчихээгүй байгаа. Зүгээр санаа л байна” хэмээсэн байна.
Б.УУГАНЧИМЭГ
Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин