Темза мөрнөөр 1000 хөлөг хөвж, дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Темза мөрнөөр 1000 хөлөг хөвж, дээд амжилт тогтоов

Их Британийн хатан хаан II Элизабетагийн Алмаазан ойд зориулан 1000 хөлөг Темза мөрнөөр хөвж, Гиннесийн дээд амжилт тогтоосон байна. Сүүлийн 350 жилд болоогүй энэ арга хэмжээг Их Британийн 22 хот шууд дамжуулан асар том дэлгэцээр үзүүлжээ. Энэ үеэр орон даяар өргөн зугаалга, яармаг, концерт болон баярын бусад арга хэмжээ зохион байгуулсан аж.

II Элизабета 1952 онд хаан ширээнд заларчээ. Тэрбээр хаанчилсан хугацаагаар зөвхөн Вик­тория хатан хаанаас л дутуу. Виктория хатан хаан 63 жил долоон сар /1837-1901 он/ хаан ширээнд суусан.

Хатан хаан II Элизабета түүний амжилтыг 2015 онд эвдэх юм.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж