Хүүхдийн баярыг өргөн тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баярыг өргөн тэмдэглэв

Говь-Алтайчууд Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор өвөрмөц хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ. Хүүхдийн гэр бүлдээ аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эцэг эхийн хүүхэддээ тавих анхаарал халамж, хүүхдийн хөгжил хамгаалалд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийтийг хамарсан цэнгүүнийг Улсын баатар Жанчивын нэрэмжит талбайд хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд дөрвөн төрлийн тэмцээн уралдаан, “Манайхан” гэр бүлийн цэнгээнт нэвтрүүлгийг зохион байгууллаа. Цэнгүүний үеэр хүүхдүүдийн дунд олон сонирхолтой уралдаан, тэмцээнүүдийг зохиож авьяаслаг багачуудын урлагийн тоглолт боллоо. Мөн энэ үеэр олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нарт “Алдарт эх”-ийн одон гардуулав.

Ш.Цоодол  /Говь-Алтай/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж