В.Путин Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

В.Путин Хятадад айлчилж байна

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад хийж буй айлчлалынхаа өмнө “Өнгөрсөн жил 84 тэрбум долларт хүрсэн хоёр орны хоорондын гадаад худалдааг цаашид нэмэгдүүлэхийг хүсч байна” гэж хэлжээ.

Хоёр орны тэргүүнүүдийн уулзалтын үеэр Сирийн хямралын талаар мөн хэлэлцэхээр төлөвлөсөн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, Хятад Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын дэглэмийг унагахын оролдож буй өрнөдийн орнуудыг эсэргүүцэж байгаа билээ. В. Путин  өнөөдөр Хятадын коммунист намын дарга Ху Жинтаотай томоохон хэмжээний уулзалт хийх юм байна. В.Путинтай хамт ОХУ-ын Засгийн газрын зургаан сайд, байгалийн хийн том компанийн захирал болон эрчим хүчний компанийн захиралууд Бээжинд очжээ. “Тэдгээр төлөөлөгчид Бээжинд ОХУ, Хятадын хооронд бизнес, худалдааны арван долоон том хэлэлцээр хийж гарын үсэг зурахаар ирсэн” хэмээн В.Путины туслах мэдэгдсэн байна. Гэхдээ тэдгээр худалдааны хэлэлцээрт ОХУ Хятад руу далан тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх тухай удаан хүлээсэн хэлэлцээ багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Сүүлийн үеийн мэдээгээр дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч ОХУ болон эрчим хүчний том хэрэглэгч Хятад хоёрын хооронд үнийн талаар санал зөрөлдөөнтэй байдал хэвээр үлдэж магадгүй гэж мэдээлж байна.

Айчлалынхаа үеэр В.Путин Хятадын үндэсний мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “Хоёр орны хоорондын худалдааны ашгийг 2015 он гэхэд 100 тэрбум доллар, 2020 он гэхэд 200 тэрбум долларт хүргэх хүсэлтэй” буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “төлөвлөсөн хугацаанаасаа өмнө” зорилгодоо хүрэх боломжтой” гэж хэлсэн байна.

Маргааш В.Путин Хятадын ирээдүйн ерөнхий сайд гэгдэж буй орлогч сайд Ли Кэцян ирээдүйн удирдагч Ши Жиньпин нартай уулзах юм байна.

Хятадад байх хугацаандаа В.Путин ирэх пүрэв гаригт болох Хятадын аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтанд оролцохоор болжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж