
Монголын гоо үзэсгэлэнт, сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр бусад олны танил эмэгтэйчүүдийн нэгэн адил сайн муу бүхнийг хангалттай сонссон. Хүмүүс түүний хувийн амьдралыг байнга сонирхож, харж ажиглаж байдаг. Харин UPTOWN сэтгүүлд тэрээр анх удаа эх хүн, эмэгтэй хүн, бас залуу хүнийхээ хувьд чин сэтгэлээ нээсэн ярилцлага өгчээ. “Би нисэхийн тулд сөрж сурсан” хэмээх гарчигтай ярилцлагадаа тэрээр Хайрмаа охиныхоо тухай, мөн залуу хүнийхээ хувьд цаашид нийгмийн салбарт орж ажиллахыг зорилгоо болгож, өөрийгөө бэлтгэж байгаа талаар ярьсан байлаа. Ийнхүү мисс Д.Ариунцэцэг өөрийн цоо шинэ дүр төрх, сэтгэлээ нээсэн илэн далангуй ярилцлагаар уншигчидтай дахин уулзаж байна.