Сүүлчийн өдөр нэг хүрэлтэй

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Сүүлчийн өдөр нэг хүрэлтэй

Казахстаны
Алматы хотод болсон залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний
сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 50, 120, эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 73
кг-ын жингийн барилдаан боллоо. Энэ өдөр манайхаас таван бөх
зодоглосноос 66 кг-ын жинд “Гацуурт-Олимп” сургуулийн тамирчин Гантулгын
Идэрхүү хүрэл медаль хүртэв. Тэрбээр Японы Мацүиш Коүмиг 1:0, 3:1,
БНХАУ-ын Мулеты Михеятаныг 6:0, 0:1, 3:0-ээр ялаад хэсгийн аваргын
төлөөх барилдаанд Казахстаны Болат Сакаевт 4:3, 0:2, 3:4-өөр ялагдсан.
Харин медалийн төлөөх барилдаанд Афганистаны Бавади Ахмалыг 1:0, 0:2,
6:1-ээр илүүрхжээ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын
жинд “Хилчин” спорт хорооны Э.Даваачимэг мөнгө, 67 кг-д “Аварга”
БТДС-ийн О.Оюунтуяа хүрэл медаль хүртээд байсан.

Д.ЕСҮХЭЙ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж