Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

“Нью-Жерси Дэвилз”-ийн ахмад хаалгач Мартин Бродер энэ жилийн Стэнлийн цомын төлөөх тоглолтыг дуусгаад зодог тайлна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Бродер NHL-ийн албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа “Мартагдахааргүй олон сайхан дурсамжтай өнгөрүүллээ. Зодог тайлах тухай жилийн өмнөөс бодогдож эхэлсэн. Ямартаа ч энэ улирлыг дуусгаад мөсөн талбайдаа дахин гарахгүй” гэв. Өдгөө 40 настай тэрбээр 1992 оноос “Нью-Жерси”-д үнэнэчээр хүчин зүтгэхдээ 656 тоглолтод ялалт байгуулж байв. Бродер “Бүх оддын тоглолт”-д 10 удаа оролцож, Стэнлийн цомыг гурван удаа (1995, 2000, 2003 онд) хүртснээс гадна шилдэг хаалгачид олгодог “Везина трофи” шагналыг дөрвөн удаа (2003, 2004, 2007, 2008) хүртсэн. Мөн Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан “Солт Лейк-2002”, “Ванкувер-2010” өвлийн олимпийн наадамд түрүүлж байв.

Б.ЗҮЧИ 

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж