Буга агнасан хүний мэдээллийг 10 сая төгрөгөөр үнэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Буга агнасан хүний мэдээллийг 10 сая төгрөгөөр үнэлнэ

Төв аймгийн Цагдаагийн хэлтсээс хууль бусаар буга агнасан хүний тухай мэдээлэл өгвөл 10 сая төгрөгөөр урамшуулах талаар мэдээлжээ. Учир нь тус аймгийн суманд хулгайн анчид хууль бусаар буга агнан, зугтах явдал цөөнгүй гарах болсон байна. Хамгийн сүүлд Аргалант, Баянхангай, Алтанбулаг сумын нутаг дахь Хустайн нуруунд өнгөрсөн долоо хоногт 13 бугыг хууль бусаар агнасан хэрэг гарчээ. Хууль бусаар агнасан бугын эвэр, чив, сүүлийг авч, сэг зэмийг нь, орхисон байжээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагваас пүрэв гарагт шилжих шөнө тус хэрэг гарсан бөгөөд Төв аймгийн Цагдаагийн хэлтэс, хууль бусаар буга агнасан хулгайн анчныг эрэн сурвалжилж байна. Уг хэрэг гарсан Хустайн нуруу нь өндөр хэмжээний дархан цаазат газар хэдий ч сүүлийн үед хулгайн ан агнуурын хэрэг ихээр гарах болжээ.

Ой хамгаалагчдын хэлснээр “Энэ хавийн буга ой хамгаалагчдын гарт дассан учраас төдийлөн хүнээс цэрвээд байдаггүй. Үүнийг ашиглан хулгайн анчид буга агнах явдал ихэсч байж мэднэ” гэжээ. Хустайн нуруунд буй бугын тоог өнгөрсөн жил 780 гаруй хэмээн мэдээлж байв.

Б.Зол

Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж