Иракт амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Иракт амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Цагдаа нарын мэдээлж байгаагаар нэгэн амиа золиослогч өчигдөр Багдадын засгийн газрын байрны ойролцоо өөрийн унаж явсан машиндаа тэсрэх бөмбөг тавьж дэлбэлжээ. Энэ хэргийн улмаас 18 хүн нас барж, 125 хүн шархадсан байна.  Уг халдлага Багдадын хойд хэсэгт орших Баб Ал-Моадхам дүүрэгт гарсан хэмээн цагдаа нар мэдэгджээ. Багдадад иймэрхүү хүний аминд хүрсэн хэрэг удаа дараа гарч байгаа бөгөөд  өнгөрсөн  пүрэв гаригт нийслэл хотод  буудалцаан болж, 14 хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ.  

Хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнүүд  одоогийн байдлаар илрээгүй бөгөөд  дээрх хоёр хэрэг хоорондоо холбоотой байж болзошгүй хэмээн цагдаа нар таамаглаж байгаа юм байна.

Иракийн Ерөнхий сайд Нури Аль-Маликийн мэдэгдсэнээр дээрх хэргүүд нь Шийт, Суннит, Курд гэх мэт тус улсын улс төрийн томоохон хүчнүүд байрлах  хэсэгт гарч байгаа юм байна. 

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж