Эдинбургийн гүн Филипп эмнэлэгт хэвтэж, хэд хоног шинжилгээ өгч хяналтанд байхаар болсон байна. Тэрбээр өнгөрсөн ням гаригт хатан хааны хамт “Spirit of Chartwell” хааны хөлөг онгоцоор Тезма голоор аялаж явах үедээ сүр жавхлантай эрүүл харагдаж байжээ. Тэд голоор арван нэг километр зам туулсан бөгөөд тэдний онгоцыг 1000 гаруй хөлөг онгоц дагалдаж явжээ. Аялалын турш тэд 80 орчим минут зогсоогоор байж ард иргэдтэйгээ мэндчилсэн байна.
Филипп ханхүү өнгөрсөн арван хоёрдугаар сард артерийн титэм судасны бөглөрөл болж эмчлүүлснээс хойш өнгөрсөн ням гаригт бие нь муудаж даваа гаригийн тоглолтоос явсан бөгөөд өнөөдөр Гэгээн Паулын сүмд болох талархалын баярын үйл ажиллагаанд оролцож чадахгүй болсон байна.
Ханхүү Чарльз тоглолтын тайзан дээрээс II Елизавета хатан болон гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлж үг хэлсэн байна. Тэрбээр “Өнөө орой аав маань өвчнөөс болж бидэнтэй хамт байж чадаагүйд харамсаж байна. Гэхдээ бид чангаар хашгирах юм бол тэр биднийг эмнэлэгт сонсож чадах байх” гэж ярисан байна.