Зуслангийн автобуснууд үйлчилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Зуслангийн автобуснууд үйлчилж эхэллээ

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан зуслангийн үйлчилгээг энэ сарын 04 буюу өчигдрөөс албан ёсоор эхлүүлжээ. Жигжид, Баянбулаг, Гоодой чиглэлүүдэд их багтаамжийн автобус үйлчлэх бөгөөд Тусгаар тогтнолын талбайн урд автозогсоолоос явах гэнэ. Харин Өвөр гүнт, Майхан толгой, Яргайт чиглэлүүдэд бага багтаамжийн автобус үйлчлэх бөгөөд 7 буудлаас явна. Том, бага оврын автобуснууд 07.00 цагт эцсын буудлуудаас хөдлөх юм байна.

Зуслангийн чиглэлд их багтаамжийн автобусны үнэ том хүн 500 төгрөг, хүүхэд 200 төгрөг, бага багтаамжийн автобус том хүн 600 төгрөг, хүүхэд 200 төгрөг тус тус байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж