Петерсоны нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Петерсоны нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ

АНУ-ын нэрт бөх, олимпийн наадмын алт (1976), мөнгө (1972), ДАШТ-ий мөнгө (1971), хүрэл (1973) медальт Жон Петерсоны нэрэмжит өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн өнөөдөр, маргааш Спортын төв ордны “А” зааланд болно. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тэмцээнд хөвгүүд (1995 оноос хойш төрсөн) 42, 46, 50, 54, 58, 63, 69, +76, залуучууд (1992 оноос хойш төрсөн) 50, 55, 60, 66, 74, +84, эмэгтэйчүүд 38, 42, 46, 49, 52, 56, 60, +65 кг-ын жинд аваргуудаа тодруулах юм. Залуучуудын ангиллын жин бүрт эхний гурван байрт шалгарсан тамирчинг Орхон аймгийн “Олимп” баазад болох олон улсын хамтарсан бэлтгэлд хамруулах ажээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр “Лондон-2012” зуны олимпийн XXX наадамд шүүх эрх авсан олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр ажиллана.

Д.ЕСҮХЭЙ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж