Өнөөдөр Төрийн ордонд…

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Төрийн ордонд…

УИХ-ын хаврын чуулганаар өнөөдөр байнгын болон дэд хороод, ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд болох бөгөөд Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгийг хийнэ.
Мөн Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэхийг шийдэх бөгөөд  Монголбанкны мэдээллийг сонсох юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд хуралдаж Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2009 оны илтгэлийг сонсоно.
Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд хуралдаж Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.  
Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны хуралдаан 15.30 цагаас “В” танхимд эхэлж Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 334 тоот өрөөнд, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд эхэлнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж