Төрийн албаны зөвлөл хуралджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Төрийн албаны зөвлөл хуралджээ

Төрийн албаны зөвлөл хуралдаж зарим албан тушаалтныг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай болон Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг хэлэлцжээ.

Хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргаар У.Мягмарсүрэн, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн Мэргэжлийн хяналтын албаны даргаар Д.Баатарзоригт, Тамгын газрын даргаар Х.Баярхүү, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны даргаар Ж.Мөнхбадар, Цөмийн энергийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар Н.Тамир, Хууль зүйн хэлтсийн даргаар С.Доржпүрэв, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дэд даргаар Д.Эрдэнэчимэг нарыг томилуулахаар нэр дэвшүүлж, холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн байна.

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны долоон байгууллагаас 36 албан хаагчид зэрэг дэв олгуулах санал ирүүлснийг хянан хэлэлцэж 31 албан хаагчид тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгуулах санал гаргажээ. Мөн Дундговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн даргаар О.Чулуунбатыг томилжээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж