Санхүүгийн зохицуулах хорооноос “Солонго экспресс” компанийн нэгдмэл сонирхолтой хөрөнгө оруулагчид тендер санал зарлахыг зөвшөөрчээ. “Солонго экспресс ” компанийн нийт гаргасан 156523 хувьцааны 87.86 хувь буюу 137528 ширхэг хувьцааг эзэмшигч Люке Лесли, Абдулла Манзура, Ореллана Эрик Пабло нараас тендер санал зарлах хүсэлт гаргасан байна. Тэд тус компанийн бусад хөрөнгө оруулагчдын өмчлөлд байгаа 12.14 хувь буюу 18995 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1328 төгрөгөөс доошгүй үнээр худалдаж авах аж. Тендер саналын хүчинтэй хугацааг өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн 60 хоног байхаар тогтоожээ.