“Бостон Брюинз” Паем, Бурктэй гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

“Бостон Брюинз” Паем, Бурктэй гэрээ байгууллаа

Өнгөрсөн жилийн Стэнлийн цомын аварга “Бостон Брюинз” клубийн ерөнхий менежер Питер Чиарелли довтлогч Даниэль Паем, Крис Брук нартай шинэ гэрээ байгуулсныг тус багийн албан ёсны сайт мэдээллээ. Өдгөө 28 настай Паем 2011-2012 оны улирлын 69 тоглолтод оролцохдоо 15 оноо (9 гоол + 6 дамжуулалт) авсан бөгөөд багтайгаа гурван жилийн гэрээ байгуулжээ. Тэрбээр жилд 1,3 сая ам.долларын цалин авах юм. Харин 26 настай Брук өнгөрсөн улиралд Америкийн хоккейн лиг буюу NHL-ийн “Хершли Бирс” багт тоглосон бөгөөд 73 тоглолтод оролцохдоо 93 оноо (27 гоол+66 дамжуулалт) авсан. Тэрбээр хуучин багаасаа жилд 200 мянган ам.долларын цалин авч байсан бол ирэх улиралд үүнийгээ даруй 350 мянган “ногоон”-оор өсгөх аж.

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж