МҮОНТ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг ”Робокон-2012” тэмцээн энэ сарын 6, 7-ны өдрүүдэд ”Буянт-Ухаа” спорт цогцолборт болох гэж байна. Тус тэмцээнд одоогийн байдлаар 20 орчим баг оролцохоор мэдүүлээд байгаа бөгөөд өөрийн оюун ухаанаар бүтээсэн роботуудаар өрсөлдөх юм. Дашрамд дурьдахад, өнгөрсөн жил зохиогдсон Робокон-2011 тэмцээнд 15 баг оролцсон бөгөөд “Гран при” буюу тэргүүн байрт ШУТИС-Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Telecom Mongolia” баг шалгарсан билээ. Улмаар “Telecom Mongolia” баг Тайланд улсын Бангкок хотод зохиогддог Ази Номхон далайн “Робокон” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн байна.
Н.НАРАН