”Сири гадаадаас шахаж байгаа дайны босгон дээр ирээд байна”

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

”Сири гадаадаас шахаж байгаа дайны босгон дээр ирээд байна”

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад ням гаригт парламентдаа үг хэлэв. “Гадны хүчний тулгаж буй бодит дайны ирмэгт улс орон маань ирээд байна. Энэ бол мөхлийн дайн” гэж тэрээр хэлэв.

Ард түмний зөвлөлийн депутатуудад тэрээр хэлэхдээ “Сирийн ард түмнийг өдөөн хатгаж байна. Улс орны эсрэг мөхлийн дайн явуулж байна” гэж онцлов. Үүссэн нөхцөл байдлын талаар “Террорист хүчинтэй ямар нэгэн эвлэрэл байхгүй. Тусгаар тогтносон хөгжлийнхөө эрхийг хамгаалахын тулд сиричуудад өндөр үнэ төлөх болж байна” гэж тэрээр мэдэгджээ. “Яг одоо бид хилийн чанадаас явуулж байгаа дайнтай тулгарлаа. Терроризмын төвшин улс оронд нэмэгдэж байна. Засаг нь хямралаас зугтах ёсгүй, харин түүний эсрэг зогсох ёстой” хэмээн Асад хэлээд “өмнөхийн адил яриа хэлцэлд орохоос татгалзаж байгаа бүгдэд хандан  өшөө авахгүй” гэж амлав.

Жил үргэлжилж байгаа сөргөлдөөнд “Сирийн идэвхтнүүдийн ажиллагаанд хутгалдан орж байгаа гадаад орнууд буруутай” гэж тэрээр хэлжээ. Мөн энэ үеэр Сирийн улсын телевиз Арабын орнуудын лиг Сирийн хиймэл дагуулын телевизийн нэвтрүүлгийг хааж байгаа нь “мэдээллийн террор” гэж дамжуулсан юм.

Сөрөг хүчин Башар Асаадын үгийг хүлээн авсангүй. Саяхны Сирийн ерөнхийлөгчийн хамтрагч байсан Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган түүний үгэнд тайлбар хийхдээ “Башар Ассад цаг үргэлж гадны тоглогчдыг буруутгаж байдаг. Сирийн нутаг дэвсгэрт цус урсаж байхад тэрээр гадны хүчнийг муулж байна. Тэр сонгуулийг шударга болсон гэв. Энэ бол худлаа. Сөрөг хүчин ба сөрөг намууд сонгуульд нь оролцоогүй” гэжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж